Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-04-07
Би зурагтыг үзэн ядна / анхаар! үсэгний цуглуулга/
Би зурагтыг үзэн ядна.
Янз бүрийн дүрс гаргаж олон янзын хоолой зурагтаас гарна.
Би тэрнийг нь л үзэн ядна. Хүсмээргүй зүйлийг хүчээр гаргана. Хэн нэгэн тэрийг унтраачихаасай. Тээртэйн гэж бас бодно. Гэхдээ л унтраахгүй. Хэн нэгэн үзэж л байж таарна. ТЭвчинэ. ТЭвчээрээ байдгийг нь гаргаж зурагтнаас хамгаалж хана босгоно. Доороосоо эхлээд тэвчээр алдарна. Блогтоо нэг бичлэг оруулчихьяа гэж бодон болино. Тэрнээс илүү зурагтыг унтраахыг хүснэ. Нэг хялам хийнэ. Зурагт гарсаар л ... харин ч бүр надад бах таваа үзүүлж нэвтрүүлэг ч биш реклам ч биш кино ч биш мэдээ ч биш нэг тийм хлип гаргана. Өнөөх нь хип хоп. Юу гээд байгааг нь ойлгохгүй. Дэлгэц дүүрэн том том өмд, пүүз нүдний шилнүүд ЯАдАРгаатайн.Дэлгэц томыг хэлэх үү өрөөгөөр нэг өмд утгатай утгагүй үсэгнүүд эргэлдэнэ. Ёоё гэж дотроо нэг дуу алдав. Ахиад л өнөөх комынхоо гарыг товшиж дэлгэцрүү нь анхаарахыг хичээнэ. Болдоггүй гэдэс дуугараад өлсжийн гээд л ходоод гаслантай нь аргагүй орилж байна. Зүгээр байжы гээд л өнөөх пиглет тоохгүй царайлан хийж байгаагааг үргэлжлүүлнэ. Удсан ч үгүй дэлгэц харанхуйлав. Ашгүй унтраачихаж яасан буянтайн гээд л харцаа салгаж толгойгоо эргүүлж амжаагүй байхад нээх аймар юм гарч ирээд л өрөө дүүрэн орилдын. Нөгөө пиглет чинь ондгос хийж босон харайгаад худлаа хэлвэл салганатлаа чичирдийн. нөгөө зүрх баатар чинь больчи энэ цээжнээс чинь гарчы зугтаачы гээл үсчиж өгжийн.
үсээ байдгаар нь сэгсийлгэж уруул өнгөлөгчөө нэлэнхүйд нь нялж байгаал өөдөөс нь орилов. Ай аймар сүртэй ай
байдгүй ээ хаана нь ч хүрэхгүйм байна. Сүүлтэйсэн бол тэрийгээ хавчихсан, уруулаа унжуулчихсан комынхоо урд буцаал суув. ДРРАРАРААА утас юм байх гээд гэрийнхээ утсыг шүүрч үзэв байдгүй ээ. Энэ сарын төлбөр гээд л шүлгээ урсгаж байна. Эргээд харав өнөө дэлгэцээр та залгачих pls залгачих л д ааа 1617 дөрөвхөн тоо pls pls pls гэжийн. Залгачихвал таны өнөөдрө маргаашийн зурхай төөрөг тавилан, ирээдүйн хань нөхөр, хадам хавсаа, боов боорцог, архи мархи, дэлгүүр магазин, мсжний найз , массаж хийх хөөрхөн дүү залуу/авгай, нэгж , хувцас, хөх томруулж бөгс багасгадаг тос, цай давс элсэн чихэр чихэр шиг аялгуут мэндчилгээ, уучлал гуйх зурвас авгай авах үг, тоо томшгүй ...
БОЛИЙ чимээгүй бай. би чамаас өөр дэлгэцэнд дурлАСАН.
Үгүй үгҮЙ тийм юм байж болохгүй. Би чиний дуртай Эхнэрийн урхи, хайртай эгч ЖАНГҮмийг чинь гаргаж өгье надад бүр би чамд хайртайн цай чанаву хүртэл байгаа шүү ч гэх шиг. Хүүе болохгүй шүү толгой минь эргэж харж болохгүй.
Дурлалдаа үнэнч байнаа хө гээд л пиглет дэлгэцээ ширтэж байтал нүдний буланд нэг юм торох шиг. Холгүй ээ ойрхон яг миний хөлний хавьд. Аажмаар дөхөв... нэг хоёр гурав дөрөв ХӨБ удирдлага миний гарт орох нь ТэР.
ПАН!!!  яг 007 шиг байгаа амжилттай буудлаа зурагт унтрав. Ашгүй дээ өнөөх төгсгөлд нь гарч ирж надтай үнсэлцдэг нөхөр хаачсан бэ? хөөе гараад ирээч байдаггүй. За яахав яахав. Тэгтэл гэнэт ONly you ,,,, аймар романчик ая явж байна. Би ч өнөөх үнсэлт бэлгэлэх нэгэн ирж байна гээд л үсээ янзлаад л тормолзоод л толгойг минь эргүүлж энхрийхэн ширтэхийг нь хүлээгээд л байж байтал гэнэт чамд TRUST байгаа юу гэдийм даа юу вээ аааа гээд л харсан чинь өнөөх дэлгэц чинь асчихсан зальтай нь аргагүй нүд ирмэж байна. Яасан ийсэн гэсэн чинь хүүүүүхэлдэ үзэхжийн гэцэн нэг бичкэн бацкан шрекийн муур өөдөөс ширтэхийм да. Ай хөөрхий ходоод орилоод тэсэхгүй нь
би явлаа. уучлаарай дэлгэц минь найзууд минь миний тэвчээрийн ухаа ягаан улаан утас сэмэрж байх шиг байна...

Бичсэн: piglet | цаг: 21:37 | Миний өдрүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 450 удаа уншсан. Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


zuragt bi altkag uzen yadna,

muulaad l uzeed baidiim baij big grin winking
Бичсэн: galbaatar цаг: 15:43, 2009-04-11 | Холбоос | |


ene zochin ug ni bi bais-shd big grin
Бичсэн: tatah цаг: 02:10, 2009-04-09 | Холбоос | |


kkkkkkkk tongue aimaar tulalddii tee :p

Бичсэн: Зочин цаг: 03:02, 2009-04-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax