Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-02-14
Зөвхөн чиний төлөө би зүрхээ өгье
Зуун жил ганцаардсан ч хамаагүй ээ
Зөвхөн өнөөдрийг чи надад бэлэглээч
Чиний л аз жаргалын төлөө би зүрхээ зүсье
Чин хүсэл минь биелэхгүй байсан ч хамаагүй ээ
Чи харин ганцхан өнөөдрийг надтай өнгөрүүлээч
Цагаахан инээдийн чинь төлөө би сэтгэлээ өгье
Цангасан сэтгэл минь ханахгүй  байсан ч хамаагүй ээ
Цор ганц удаа тохиох жилийн энэ өдрийг надтай үдээч
Сүүлт од шиг амьдралын чинь төлөө би амиа өгье
Сүнс болж үүрдийн сүг болсон ч хамаагүй ээ
Сайхан чи минь л надтай энэ  үдшийг өнгөрүүлээч
Далай шиг баян оддын дундаас нэгийг нь ч би өгч чадахгүй ээ
...