Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-04-14
Орос өвөө монгол ээж, америк аав
Пиглет нь хичээлээсээ ирээд шууд унтав. Сэрээд нүдээ нухчхаад харсан чинь нэг нэвтрүүлэг гарч байна. UBS л байсан байх. Америкт байдаг нэг гэр бүл дээр зочилж байх шиг...

- Манай хүү чинь авьяастай гитар тоглоно, дуу дуулна. Гэхдээ би хүүгээ дуучин болгоно гэж боддоггүй юмаа.
/ Би бодов: аан америк хүнтэй сууж цус холилдохоор авьяаслаг хүү төрдөг байх нь..../
Манай хүн чинь айтигийн чиглэлээр ажилладаг.

- Зургийн цомог: за энэ болохоор манай ээж, дүү.... энэ манай эрэгтэй дүү найз охинтойгоо. хөтлөгч- өө  дүү чинь бас америк найз охинтой юм уу? аа үгүй, орос хөтлөгч- өө тэгвэл танайх чинь бүр олон улсын.... хэхэ манай өвөө чинь орсын эрлийз хурандаа цолтой хүн байсан юм ш дээ.хөтлөгч- гэрийнхэн чинь одоо хаана хаана байна? ээж, эмэгтэй дүү хоёр монголдоо. Аав нас бараад 15 жил болж байна.
/ Би бодов: аан аав нь байхгүй байгаа юм чинь гадаад хүнтэй суухыг нь хорисон хүн ч байхгүй биз дээ/

- Хөтлөгч асууж байна: Ер нь бага хүү чинь өдрөөс өдөрт монголоор ярих чинь багасах байх. Монголоор хэр яридаг вэ?
би бол монголоор аль болох яридаг.
/ шал худалч ярихдаа монгол гэхэд америк ч юм шиг сонин сонсогдож байхад/

- Хүүгээс хөтлөгч асууж байна: Миний дүү ямар ямар спортоор хичээллэдэг вэ?
америк хөлбөмбөг. Аан тэмцээн уралдаанд оролцож байв уу? байсан Ямар амжилттай вэ? I've got medal аан хараачээ хүрэл, мөнгөн медалтай юм байна. Энэ мужын эсвэл энэ хотынх чинь уу?   town аан цаашдаа уламж их амжилт гаргаарай. Өөр ямар спортоор хичээллэдэг вэ? бөөөх. ааан.
/ монголоор хариулахад их л хэцүү байх шиг харагдав/

- Дундуур нь нөхөр нь орж ирэв. Бид ер нь чөлөөт цагаа аль болох сонирхолтой өнгрүүлэхийг хүсдэг. Саяхан гэхэд л би эхнэртэйгээ чамайг орж ирэхээс өмнө шатар тоглож байлаа л даа. Манай хүү их авьяаслаг ахлах сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг.
/ яагаад дундуур ороод юуг хэлэх гээд байгааг нь гайхав/

- Хөтлөгч за монголчууддаа хандаж юу хэлмээр байна?
юуны манайд ирж оройн хоол идсэн та хоёртой баярлалаа. Оройн хоол таалагдсан байх гэж найдая. Ээж дүү хамаатан садандаа энэ өдрийн мэндийг хүргэе мөн ардын дуу бүжгийн чуулга, хөгжим бүжгийн хамт олондоо мэнд хүргэе
Хөтлөгч миний хувьд ч гэсэн маш их баярлалаа. Зурагтаар таныг хараад монгол түмэн маань монголынхоо нэрийг сурталчилж явна гээд их баяртай байгаа байх. За баярлалаа амжилт хүсье
/ ямар бялдууч хөтлөгч вэ?.... арга ч үгүй биз дээ.... би лав бахархахгүй байна /


* ер нь бол миний бодол харагдаж байгаа байх аа. Би монгол эмэгтэйчүүдийгээ гадаад хүнтэй суухыг дэмждэггүй л дээ. Тэгээд ч энэ хүн яаж энэ амьдралаа босгосныг мэдэхгүй ч монголоороо ч үг хэлж чадахгүй шахам солонгос шиг царайтай хүү, гадаад хүнтэй суусныгаа ч үл тоон аавыгаа эрлийз байсан юм чинь гэж шалтаглах ээж, халамжтай дүр эсгэн хоол хийх аав ... надад таалагдаагүй. Тэр хүний амьдрал сайхан байгаа байх л даа... гэхдээ л нэг л тааламжтай биш байх юм. Би бас гадаад хүнтэй суучихвал яах бол? ....



Бичсэн: piglet | цаг: 20:04 | Бодмоор...
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 693 удаа уншсан. Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Монгол эр хүн гадаад хүнтэй суувал цусаа дагаад Монгол удам олширч байна гэсэн үг, Монгол эм хүн гадаад хүнтэй суувал яс дагаад гадаад хүний цус таран Монгол үндэстэн цөөрөн олширвол мөхөхийн шинж гэдэг юм даа.Эрчүүд чинь хэдий арчаагүй байсан ч тэднийгээ өөд нь татан хүн болгож аваарай. Эмэгтэйчүүд минь битгий шантраарай та нар үндэс угсаагаа аврах хүч чадлыг агуулсан хүмүүс юм шүү. Бид ч хичээнээ!!!
Бичсэн: Allurer цаг: 23:38, 2009-04-14 | Холбоос | |


hehe
odoo meedku nerteigeer ni tsusaa soliulchihmaariin tongue
Бичсэн: piglet цаг: 20:53, 2009-04-14 | Холбоос | |


хэ хэ хэ, манай хамаатаны охин бүүр англи хүнтэй суугаад тэндхийн хүн болчихсон ш дэ. Манай өөр нэг хамаатан очоод их сайхан хосууд байна, их аз жаргалтай амьдарч байна л гэж байна лээ. Миний л хувьд орон гэртээ монголоор ярихгүй байж болно гэж бодоход орондоо монголоор ярихгүй бол за за зүгээр л ганцаараа гозон толгойлоод явах нь дээр зүгээр яшиг.
Бичсэн: Damdaa цаг: 20:51, 2009-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax