Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-12-30
Бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе.
Та бүхнийхээ мэндийг мэдэлгүй тун их удсан байна.
Хаа сайгүй өмнөх жилээ дүгнэж ирэх жилээ төлөвлөж байх шиг бололтой.
Энэ блогоо устгаж чаддаггүй , хааж чаддаггүй нь надад үнэхээр таалагддаг дээр нь миний амьдралын түүх оршдог учраас тэр байх л даа. Яг өмнөх жил шинэ жилийн дараа би https://piglet.blogmn.net/18787/ ийм бичлэг бичиж байсан байх юм. Одоо уншихад бас ч өнөөдрийн "би"-с өөр хүн байсан мэт санагдаж байна шүү. Энэ блогоо уншихаар нэг тийм танил бус мэдрэмж, танил дурсамж сэдрээл...
Жишээ нь би ийм зүйлс дэвшүүлж байжээ. ЗОрилт ч гэх юм уу даа нэг...
2009-04-16
Үлгэр амар сайхандаа жаргажээ.
Төгсөв.

Ихэнхдээ би амьдралаа үлгэр шиг байгаасай гэж хүсдэг. Сайн сайхан төгсгөлтэй, сайхан сэтгэлтэй баатруудтай, тэд тусч сэтгэлтэй, үргэлж харыг цагаан нь дийлдэг, гол дүрийн баатар хүссэнээ авдаг.
Амьдралыг үлгэр гээд нэрийдчихвэл хүмүүсийг үлгэрийн баатрууд гэвэл гоёдсон эсвэл хэтийдсэн хэрэг болохгүй байх гэж бодно.
Үлгэрт хэзээ ч үлгэрийн баатрууд үхдэг тухай гардаггүй. Амьдрал дээр ч гэсэн бид нэг нэгнийхээ сэтгэлд мөнх л оршиж байдаг. Сэтгэл , ой ухаан гэсэн дурсамжийн дэвтэр бидэнд бэлэглэсэнд нь талархмаар...
Үлгэрт бас хэзээ ч үлгэрийн баатр...
2009-02-27
Найзуудаа сайхан шинэлсэн үү?
Пиглет нь сайхан шинэлсэн.
Жил жилийн цагаан сарыг тэмдгэлж өнгөрүүлдэг ч дурсамж бүхэн нь ард орхигдсон бололтой.
Блогтой болсных  ухаарал хайрласан мөчүүдийг энэ сайхан цагаан сарынхаа дурсамжтай хамт тэмдгэлж үлддэг юм уу даа гэж бодлоо.

Цагаан сарын битүүний өдөр өглөө эртлэн босож хичээлдээ явчхаад битүүлгээ бэлдэхээр ханцуй шамлан орсон доо. Эхлээд ээждээ тусалж ойр зуурын юмаа цуглуулаад тэр өдөржингөө л гал тогоонд өнжсөн. Ойрын хэдэн хоногт ч гал тогоо л миний өрөө юм шиг танил сайхан боллоо доо. Битүүлж дуусаад аав ээжтэйгээ уламжлал ёсоороо мор...
2009-01-08
2009-01-04

ЗА залуусаа 2009 оны хамгийн анхны ням гаригийн мэндийг хүргэе!
Блог дээрээ бичлэг оруулах гээд оруулангаа алдаал байж байтал нэлээн удчихлаа. Тэгэхээр анхны бичлэг гэдэг утгаар нь 2009 он бол шинэ эхлэл болж миний хувьд мааш олон өөрчлөлтийг авчирна байх гэдэгт итгэлтэй байнаа. Юуны өмнө дараах хэдэн муу зуршлыг хаяж үгүй болгоно гэж амламаар байна. / Блогчидынхоо өмнө амлачихвал амлалтдаа хүрэх нэг түлхэц болох байх гэж найдаж байна шүү/
  1. Хэт их унтдаг зуршлаас татгалзана. - Үнэндээ бол би сүүлийн 2 сар маш их унтсан. Зохих хэмжээнээсээ илүүгээр сүүлийн хэд хоног ярих ч юм биш хичээ...
2008-11-29
     Анх намайг жаахаан,орчлон ертөнц гэж юу байдгыг мэддэггүй цэцэрлэгтээ тоглоомоор наадаж байхад ээж минь дагуулан сургуульд оруулсансан. Би сургуульд суусаан өөрийгөө үеийнхнээсээ жаахан гэдгийг ч мэддэггүй байсан санагдана. бага ангийн багш минь миний талаар дурсахдаа ширээнээсээ дөнгөж цухуйсан жоохон юм гэж ирээд л ярьж байгааг сонсчихоод  л анх удаа үнэхээр л би жаахан юм байхдаа гэж бодсон... Зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө очноо тэнд үеийн минь 2 охин байдаг байлаа. Би л эгчирхэж шинээр сурсан дуу тоо үсгээ зааж өгдөг байж намайг хотод байхад тэр хоёр ирээд л ээж нь намайг наад хо...
2008-11-28
 за бүгдээрээ мэнд биздэ!
Өнөөдөр би өөрийнхөө өдрүүдийн нэгнээс хуваалцахаар шийдлээ. Магадгүй зарим нэгэнд нь сургамж нөгөөд нь байдаг л зүйл шиг санагдах байх. Гэхдээ би ийм тохиолдолтой нэг бус удаа тохиолдож байсан юм даа. Магадгүй миний сул талын нэг ч байж болох гэхдээ бас хувьдаа би үүнийгээ өөрийнхөө авч болохуйц чанаруудын нэг байгаасай гэж хүсдэг. за элдэв зүйл нуршилгүй өгүүлье дээ.
Би оюутан хүн. 3р курс МУИС-д суралцдаг НШУС л даа. Манайд заах арга гэдэг хичээлийг манай тэнхимийн миний хүндэлж явдаг, чадварлаг багш нарын маань заадаг юм. Багш маань заах аргын хичээлээ түрүүлэ...
2008-11-27
За байз...
өнөөдрөөс яг 3 сарын өмнө би гэдэг хүн чинь жинхэнэ дурлачихсан, сэтгэл үнэн хөөрөөстэй орчлонгоос аз жаргалыг мэдэрч харсан болгоноо үнсэж хайртай хүнээ бол бүр буланд нухчихмаар л үе байсан шиг санагдана... гэтэл одоо бол тэс өөр хэхэ

би өөрийгөө ингэж боддын асуудлаас үргэлж мултарч өөрийгөө аз  жаргалтай байлгах  темперээ алддаггүй ээ гэж. Яг одоо бол би тэр хүнгүйгээр аз жаргалтай баяр хөөртэй, хэн хэнээс ч илүүтэй өөртөө итгэж намайг аз жаргалтай болгох хүн бол зөвхөн би гэдэгтээ улам илүүгээр итгэж сууна. Магадгүй одоо дахин хайрлаж дурлахад ч бэлэн байж магадгүй. Үнэндэ...