Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2008-11-29
little boat
     Анх намайг жаахаан,орчлон ертөнц гэж юу байдгыг мэддэггүй цэцэрлэгтээ тоглоомоор наадаж байхад ээж минь дагуулан сургуульд оруулсансан. Би сургуульд суусаан өөрийгөө үеийнхнээсээ жаахан гэдгийг ч мэддэггүй байсан санагдана. бага ангийн багш минь миний талаар дурсахдаа ширээнээсээ дөнгөж цухуйсан жоохон юм гэж ирээд л ярьж байгааг сонсчихоод  л анх удаа үнэхээр л би жаахан юм байхдаа гэж бодсон... Зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө очноо тэнд үеийн минь 2 охин байдаг байлаа. Би л эгчирхэж шинээр сурсан дуу тоо үсгээ зааж өгдөг байж намайг хотод байхад тэр хоёр ирээд л ээж нь намайг наад хоёртоо хичээл зааж өг гээд л би тэднээс илүү зүйл мэддэг гэдгээрээ өөрөөрөө бахархаж мэддэггүй байсан ч өөрийн мэддэг зүйлээ зааж өгөхийг хүсдэг байсан. Харин тэр хоёр их л дургүй байсан санагдана.Аргагүй дээ ид тоглож гүйдэг цаг байсан юм чинь Дараа жил нь ахиад л би нэг шат алгасаж орхив үеийнхнээсээ улам л жоохон болоод байх шиг санагддаг байв. Учир нь хүүхдүүд өсөөд л би ч бас өсөөд л гэсэн ч би биеийн тамирын хичээл дээр хамгийн доор зогссон хэвээр л байсымдаа. Иймэрхүү маягаар миний амьдралын хэдэн жил өнгөрсөөн. тэр үеээ ч сайн санадаггүй юм. Бусдыг бодвол бага дурсамжтай үүнийг зөвтгөх шалтгаан нь аргагүй ш дээ би жоохон байсан юм чинь гэж...
     тэр үед бяцхан завь хаана яах гэж яваагаа мэддэггүй байсан ч хөвсөөр л байсн хүсэл нь бусдаас жоохон гэдгээрээ биш тэдэнтэй адилхан бүр илүү гэж итгүүлэхэд оршиж байсан.Цааш хөвөх тусам би хэнтэй ижилхэн эсвэл хэнээс ялгаатай байх ётой юм бэ гэсэн асуулт зүрхийг минь базлуулж хариултыг олохгүй бэдэрсээр эцэст нь би жоохон юм чинь гэх шалтгаанаар  л анги хамт олон найзууддаа тохиолдож буй асуудлыг ч үл тоон жоохон гэдгээрээ халхалж бүхнээс зайлсхийсээр хэдэн жил амьдарсан...
... амьдрах тусам би жоохон байхыг хүсэхээ байсан, жоохон биш харин том охин болохыг хүсэж эхэлсэн... биеээр жижиг байсан бол би ангийнхнаасаа ялгарахгүй болсон ялгаагүй л нэг сурагч харин сэтгэлзүйн хувьд үнэхээр дорой нэгэн болчихсон байсан. Өөртөө итгэлгүй, гутранги дээр нь дуу султай олигтойхон чанга ч дуугарч чаддаггүй байж билээ. Өөрөө өөрөөсөө залхаж эхэлсэн нэг л мэдэхэд их ганцаардмал найз гэхээр хүн ч үгүй нэг л их цонхоор удаан ширтэж бусдыг ажиглаад л байдаг байснаа би одоо ч санадаг юм...
     Аав минь хүчээр шахуу намайг танихгүй газар, таних мэдэх хүнгүй орчинд орхичихсон 2 сарын турш. тэр үед л би өөрийгөө хэтэрхий сул дорой хүн болж буйгаа илүү ихээр мэдэрч жинхэнэ БИ тэйгээ тулгарсан миний ганц найз хань бол НОМ л байсан надад "Та өөрөө өөрийгөө эрүүлжүүлж чадна" гэсэн л ном байсан. Өөртэйгөө ч их ажилсан өөртөө итгэх итгэлээ ч бага багаар олж авч чадсаан. Эргэж ирэхдээ маш олон зүйлийг төлөвлөж ирсэн...гэсэн ч төлөвлөснөөрөө хэрэгжүүлж чадаагүй ээ эргэн тойрон орчин дундаа ороод л зориг мөхөж эргээд л хэвэндээ орж эхэлсэн гэхдээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй л болохоос би илүү ахицтаай болсон гэдэгтээ итгэлтэй байдаг шүү. анги хамт олон, олон нийтийн үйл ажиллагаанд их оролцож өөрийгөө бага ч гэсэн нээсэн гэж үздэг.
      Үргэлж л амжилтын тухай, өөрийгөө өөрчлөх тухай сэдэвтэй зүйл их уншдаг, үнсгэлжин болдог түүхэнд их дуртай байсан. яваандаа үнэхэр бусдаас ялгарах өөрийн давуу тал, хөгжих эс хөгжихийгөө ухаарах болсон ч өөртэйгөө ажиллах бүрт их хэцүү их гутардаг их  ч уйлдаг байж билээ. Гэр орныхонтойгоо ч ойлголцдоггүй 00-д ороод л үхтлээ уйлдаг байж. Сэтгэлээр их хурдан унаж орхидог байсан болохоор тийм эмзэг үе ч байсан юмуу унагасан нулимс бүр минь надад үнэ цэнэтэй байдаггүй харин ч уйлж байж санаа амардаг шинээр төрдөг байжээ... цаг хугацаа урссаар л... намайг жоохон эсвэл том эсэхийг үл хайхран урссаар л...
Бяцхан гэгдэх завь байсан бол одоо хөлөг онгоц болохоор бэлтгэлээ базааж байна. Би одоо өмнөх үе шигээ жоохон охин гэж нэрлэгдэхгүй ч . Ах эгч нарынха хувьд бол би бяцхан дүү аав ээжийнхээ хувьд хэнз охин нь хэвээрээ л байна... Амьдрал намайг сургаж  би амьдралас суралцсаар л байна. Энэ далайд би жижигдэхгүй ээ харин миний тэвчээр хатуужил, туршлага л багадаж мэднэ... гэлээ гээд би зүрхшээхгүй ээ "Хөлөг онгоцыг зогсоолд байлгах нь аюулгүй ч хөлөг онгоцыг зогсоолд байлгах гэж бүтээдэггүй" гэдэг .

Би амьдрал хэмээгч агуу баялаг далайд хөвж явна. Миний өмнө мянга мянгааараа ард минь ч мянга мянгаараа хөлөг онгоцууд оршиж байна...тэдэнтэй мөр зэрэгцэн илүү ихийг үгүй ээ бүр илүүг хийж бүтээхийн төлөө зэрэгцэн урагшилж явна гэнэтийн учрал гал халуун хайр дурлал, амжилт бүтээл, хагацал, баяр хөөр, аз жаргал гээд л юутай ч учрахад бэлэн нүдэндээ гал цогтой зөвхөн урагшаа тэмүүлж байна.
Миний хүрэх газар хязгааргүй...миний өмнөх харгуй эцэс төгсгөлгүй...




Бичсэн: piglet | цаг: 22:09 | Болор сав
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 273 удаа уншсан. Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ямар гоё амьдралтай юм бэ? ямар гоё далай вэ?
харин миний амьдрал цэлмэг тэнгэр, би амьдралынхаа эзэн нь, хөлөг онгоцны ахмад байж болох юм гэж бодлоо winking
Бичсэн: galbaatar цаг: 19:38, 2008-12-01 | Холбоос | |


hehe
тм шүү амьдрах сайхаан... happy
Бичсэн: piglet цаг: 13:20, 2008-11-30 | Холбоос | |


амьдрал гэдэг зах хязгааргүй далай, чи бол завь, зорилго чин луужин, итгэл хүсэл чин сэлүүр, мөрөөдөл чин хүнс шүү big grin
Бичсэн: american boy цаг: 13:12, 2008-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax