Art by Arash Rezghibarez
Хов хоосон ертөнцийн хязгаарт өөрөөсөө би өөрийгөө олох гэж сууна. Тэнд байдаг хүн бүр оршиж байгаа мэт дүр эсгэх боловч мөн чанартаа орхигдсон хүний сүгүүд орилоо сармагчны үр сад юм. Дуулдах төдий авиа гаргаж ярилцах агаад чанга хоолой гэгч юу болохыг эс мэднэ. Цаашлаад хүний ёсоор амьдарна гэж юу болохыг ч үл мэднэ. Хүлээсэн анзаарсан хайсан гээд тооцвол тэднийг тэнд байдгийг мартах хэмжээний он цаг улиран одож... би хүртэл өөрийгөө хэн бэ гэдгийг мартсан байхад бэдрэн хэсүүчлэх тэд мэднэ гэдэг юу л бол... Он жилүүд өнгөрч эрт цагт гэж эхлэх үлгэр ...