за бүгдээрээ мэнд биздэ!
Өнөөдөр би өөрийнхөө өдрүүдийн нэгнээс хуваалцахаар шийдлээ. Магадгүй зарим нэгэнд нь сургамж нөгөөд нь байдаг л зүйл шиг санагдах байх. Гэхдээ би ийм тохиолдолтой нэг бус удаа тохиолдож байсан юм даа. Магадгүй миний сул талын нэг ч байж болох гэхдээ бас хувьдаа би үүнийгээ өөрийнхөө авч болохуйц чанаруудын нэг байгаасай гэж хүсдэг. за элдэв зүйл нуршилгүй өгүүлье дээ.
Би оюутан хүн. 3р курс МУИС-д суралцдаг НШУС л даа. Манайд заах арга гэдэг хичээлийг манай тэнхимийн миний хүндэлж явдаг, чадварлаг багш нарын маань заадаг юм. Багш маань заах аргын хичээлээ түрүүлэн дуусгасан тул бид тэдгээр аргазүйг ашиглан ангийнхандаа хичээл заах учиртай байсан. Миний нэр А үсгээр эхэлдэг. Би үргэлж л журналын нэрний эхэнд байдаг аливаа шалгалт шүүлэг, асуулт за юу л байна бүгдэнд нь эхэлж гарч салхийг нь хагалдаг үүрэгтэй гэж бараг хэлж болно хэхэ энэ ч минй ярих зүйл биш л дээ. Гол нь би хичээлдээ бэлдэж 3 4 хүртэл сууж байж дуусгасан юм. Нилээдгүй хүчин чармайлт гаргасан л даа үнэхээр . Гэтэл хичээлээ зааж дууссаны дараа багш ангийнхнаас маань авчихмаар сайн байсан зүйл нь юу вэ гэсэн чинь ангийнхан маань цөөн хэдэн зүйл хэлээд нэг их ач холбогдол өгөлгүй орхилоо. Багш ч бас хэдэн зүйл хэллээ.
Үүний дараа дутагдалтай муу тал нь!!! ангийнхан маань хэдэн зүйл хэлсэн. багш нэмээд л шүүмжилж гарлаа даа. түүнй хэрэглэсэн үгнүүдийг дурдвал:
МАШ МУУ, ИЙМ ЗҮЙЛ ОГТ БАЙЖ БОЛОХГҮЙ, БИ ТЭГЖ ЗААГААГҮЙ гээд л
/ багш ч өглөө их стресстэй орж ирсэн/ үнэхээр хэцүү би гэдэг хүн багшийн ширэн дээр суугад л багш бичиж ав гэсэн болохор бичээд л байлаа.10-д юм бичсэн санагдана. Сүүлдээ ч тэсэхээ байлаа үнэндээ чармайлт гаргаснаа бодохоор хоолой зангираад нүд харанхуйлаад уйлмаар болоод ирлээ. Хүмүүсийн өмнө гэж биеэ их барилаа. Муухан инээмсэглэж хүлээж авч буй хүн болох гэж үнэхээр их хичээлээ үнэндээ бодоод байхнээ инээх гэж хүчилсэн биш ам жаал татвагнасан юм шиг байгаан. ЗА тэгж тэгж С+ гэдэг дүн тавидаг байгаа гол алдсан зүйлээ сайжруулаад ирвэл нэмээд А авч болно гэсэн ч би энэ үед үнэхээр тэсвэр алдаж эхэлсэн. Үнэхээр гомдож байлаа ашгүй багш 5 мин завсарлага гээд л. Хэдэн найз нарлуугаа харлаа ганц найз маань алга байнаа намайг тоож байгаа хүн алга жаал алхаж байгаад 00 орлоо найз маань ангийн нэгэн охинтой зогсож байлаа. За тэгээл орвуу үгүй юу газар явган суугаал нулимс гоожоол хамаг юм гадагшилж байгаа юмдаа. Найз маань аргадсан чинь улам эхэр татаж байгаа юм чинь. Багш ч дэндүүлсэн би ч их гомдсон. Тэгээд л завсарлагаа нь дуусжынаа хоёулаа оры гээд л би гэдэг хүн хачин царайтай арай гайгүй болгох гэж зовсоон миний дараагийнх болоод би их шүүмжлүүлсээн. Гэхдээ намайг бодвол тэр гайгүй хүлээж авч байсан бодоод байхнээ нэг талын шартай эсвэл өөртөө их итгэлтэйнх за тэгээд цаашилбал эрх танхи л зан юм болуу даа
сүүл сүүлийн хүүхдүүд ч гайгүй ээ. Би ч тэгсгээд тайвширч бодит байдлыг жаал ойлгосон. ЭНэ явдалд аль аль талдаа л янз янзын зүйл хэлж болохоор ч унасан бөхөнд шалтаг мундахгүй гээд өөрийгөө өмөөрч болох ч тэгэхийг хүсэхгүй байнаа.
Аль ч тал дээр би шүүмжлэлийг ялангуяа олон нийтийн өмнө бол надад их хүндээр тусдаг дээр нь өөрийгөө өмөөрөх ганц ч үг хэлэх боломжгүй бол нулимсаа залгих гэж зовдог дөө.
Хэхэ гэхдээ найз маань хэлж байсан санагдана. ЧИ ихэнхдээ түрүүлж гарч бүгдэд харуулж шүүмжлэлч магтаалыг авдаг гэхдээ чи шүүмжлүүлчихээд дараа нь засч чаддаг шүү дээ гэж хэлсэн тиймээ үүнээс би их урам авч байгаа тэрхэн үеийн гомдолыг эс тооцвол бодиитт байдалыг би засах гэж оролддог чаддаг ч гэж боддог. ХАаяа ч уйлтал мань шүүмжлэх хүн байгаасай гэж боддог шүү учир нь шүүмжлэл намайг ахих өөрчлөгдөх бололцоог олгодог тийм блоххоор дараа нь дурсахад хүртэл дурсамжтай дээр нь унагасан нулимс бүр маань энэ болоод бусад зүйлсийг ч дотроос маань гаргаж байдаг.
өнөөдөр намайг шүүмжилсан багшдаа баярлалаа. шударга шүүмжлэл үнэхээр сайхан
Тэгэхээр өнөөдөр би болор савандаа юуг ч яс хийх хэрэгтэй, шударга шүүмжийг шууд хэлэх хүлээж авах хэрэгтэй гэсэн зарчимыг нэмэхээс гадна Заах аргын хичээл дээрээ хэзээ ч мартахгүй туршлагыг нэмж байна даа. Өнөөдөр анхны хичээл гэхэд би сайн байсааан
бусдад сургамж болох бол надад хамаагүй санагддаг юм, би нийтэч биштэй холбоотой байх л даа.