ГАлзууртлаа ном уншмаар байнаа.
Хичээлийн холбогдолтой хэдэн номыг эс тооцвол, хэлээ сайжруулах гэж уншсан хэдэн номыг эс тоооцвол ямар ч ном уншаагүй байх юм.
Сонин юм аа.
Бүүр нэг сэтгэл хөвсөлзүүлж, ертөнцөөс тасран бусдыг үл ойшоож цаасыг нь үнсээд л хавтсыг нь тэвэрч ном уншаагүй удчихсан байна. Дурлачихсан номноосоо дуустал нь салдаггүй зантай хүн дээ би.
Дурлачихсан хүн ээ харин ч нэг тоохгүй царайлж жүжиглэж чадах байх шүү хэхэ
Ойрд бүр хайртай номын санлуугаа очиж ном тэвэрсэн хэдэн хүмүүсийнхээ танихгүй царайг ширтэж гайхаж бас тэднээр бахархаж суумаар санагдах болж.
Гоё ш дээ номын хуудас, зураг, хавтас гээд л бүр дотор нь бичигдсэн зүйлс бүр сайхан.
Номын санд ороод дуртай номоо барьж авч нэг үнэрлээд л уншаад суучихад өдөр шууд цайны цагын өмнө хойно гээд л хоёр хуваагдчихна.
Хаах цаг болохоор нь гараад л хачин ертөнцөд ирчихсэн юм шиг уншсан юмаа бодож догдлоод л . Хорвоо дэлхий амьдрал бүгд миний доор хөвсөлзөөд сэтгэл нэг л сайхан цадчихсан би өөрөө инээгээд л.
Яг л "би хийдгээ хийчихсэн хөөн" гээд л маасайтлаа инээгээд сууж байдаг
тэтгэвэрийн насныхан шиг баярхал амтагдаад л.
Ялангуяа гадаа дулаахан хавар айлчилсан энэ үеүүд бол бүр сайхан
Номын санлуу явах замд хүн цөөхөн
орчин гэж нам гүм
нар мандаад л хааяахан сэрүүсэж салхи зүггүйтээд л
ороод суучихна номоо тэврээд л
Номын сангийн өрөөний онгорхой салхивчаар хааяа нэг салхи сийгэж
номын хуудсыг бужигнуулаад л
Тааз хүрсэн өндөр цонхоор нар орж ирж намайг ноолоод л
хааяа эвшээж бие чилээд гэдэс дуугарч хоол нэхээд л
Танил найзуудтайгаа таарж
Хууч хөөрж хэсэг суугаад л
номоо дуусгаж чадаагүй бол дараа уулзахын ерөөл тавиад л
тавиурыг нь олж эвтэйхэн налуулаад л
байж байгаа нь хүртэл хайр хүргээд л
хялам хялам хийсээр үүдээр гараад л
Гарахад хичнээн сайхан гээч!
дөнгөж нар жаргах шахаад л
гадуур хүмүүс зуугуухан алхаж цэцэрлэгээсээ тарсан хүүхдүүд шуугиад
Гэрэл дохио, машин хоёр эвтэйхэн зохициод л
гудамжны төгсгөлд жаргах дөхсөн нар намайг хүлээж
айсуй нарны сүүлчийн туяаг өөртөө шингээн би алхаад л
уужуухан амьсгалж хорвоог цэгнээд л
зэрэгцэн зогсох элэг нэгтнүүдтэйгээ
мөр зэрэгцэн хамтдаа явцгаагаад л
Сайхааан сайхан
Мөн ч сайхан шүү