Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2009-03-08
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе
Энэ хорвоод мэндэлсэн нийт халамжит ээжүүд болон үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүд баярын мэндийг хүргэе!
Бүгдээрээ сайхан баярлаарай

 
Ингээд зарим хүмүүст хэрэг болох болов уу хэмээгээд өөрт ирсэн мсж мэндчилгээний үгсийг оруулчихлаа.

Алаг хорвоод мэндэлсэн
Ариун нандин бүсгүй чамд
Аз жаргал бэлэглэн
Ариун хайрыг хүсэж
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе

Хан хорвоогийн хатуу бүхнийг зөөллөж явдаг
Хүмүүн төрөлхтний эх болсон
Хүндэт эмэгтэй таньд
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе

Эрхэм бүхний дээд
Энхрий бүхний үндэс
Эмэгтэй хүн танд баярын мэндийг хүргэе

Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өнө мөнхийн жаргалийн нартай
Өөдлөн жаргаж
Өсөн дэвжиж явахыг хүсэн ерөөе
сайхан баярлаарай

Мянган бийрний зурлага шиг
Мяндсан хар үстэй
Түмэн гүүний саамаар угаасан
Төгрөг цагаан царайтай
Миний хайртай найз Сайхан баярлаарай
Баярын мэнд хүргэе
* нэмэх нь нэмээд байгаарай хэхэ 

Бичсэн: piglet | цаг: 12:06 | Амьдрал үргэлж сайхнаараа
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 1410 удаа уншсан. Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


хэхэ Дадидог уйлсан чинь эрэгтэй болдог байж гээд хамт уйлмаар санагдав tongue
Бичсэн: piglet цаг: 13:39, 2009-03-08 | Холбоос | |


ii ii emegtei bolj turdug baij crying
Бичсэн: dadido цаг: 13:37, 2009-03-08 | Холбоос | |


Гэрэлтуяа эгчээ баярлалаа. Сайхан шүлэг байна.
Галбаатар гуай найзууд бол найзууд шүү дээ. Мэндчилгээнд чинь баярлалаа. happy
Бичсэн: piglet цаг: 13:14, 2009-03-08 | Холбоос | |


ingeed minii ug baidggui yum, he he.

minii heleh msg bol "namaig bitii orhioroo, olon ulsiin emegteichuudiin erhiin odriin mend hurgey"
Бичсэн: galbaatar цаг: 13:00, 2009-03-08 | Холбоос | |


Уруулаа буд бүсгүй минь
Унжгар дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээ зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…
Бичсэн: gereltuya цаг: 12:43, 2009-03-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax