За сайн уу?
Хэд хоногийн өмнө дэлгүүрээс өндөг аваад 20 төгрөгний хариултаа авах гэтэл надад ойролцоо өнгийнх болохоор нь тэгсэн үү эсвэл ойролцоо насных болохоор надаар тоглосон уу бүү мэд 5 төгрөг өгчихөж. Би ч нэг хэлдэг юм уу гэсэн ээ за за яршиг гэж бодоод өнөөх 5тын дэвсгэртээ нандигнасаар гэртээ орж КОМ-нхоо урд залчихлаа. Гэтэл өнөөдөр ирээд хайсан чинь олддоггүй хаачисныг нь бүү мээд ... сонин юмаа тавхан төгрөг юмсан гэхдээ бас үнэ цэнэтэй тэр чинь нэг төгрөгнөөс бүхэл бүтэн тав дахин их шүү дээ. Ер нь бол би Хэзээнээс хойш 5 төгрөг 1 төгрөг хараагүйгээ бодлоо. Хараад байхнээ 5 төгрөг их сонин улбар шар эсвэл улаан хоёрын зааг өнгөтэй бололтой. Солонгороол.... Өө тийн Манай ангийн хүүхэд хичээл заахдаа бидэнд төрөл бүрийн монгол мөнгөн дэвсгэртүүдийг үзүүлж байсан юм байна. ГЭхдээ тэрэн дунд 5т байгаагүй санагдана.
Ер нь бол одоо ч багасаж дээхэн үед том том гэх нь хайшаа юм зарим супермаркет , дэлгүүрүүд барааныхаа үнийг зарим дуучин хамтлагууд тоглолтынхоо билетийг ес, тав, долоогоор тэгшитгэн үнэлж зардаг байсан шүү дээ. Яагаав дээ 99, 999, 9999 гээд л ... гэхдээ хариулт өгөхгүй шүү нэг төгрөг хариулахгүй тийм мөнгө байхгүй л гэнэ. За тэгээд л над мэтийн хүмүүс хариулт нэхэхгүй санаа зовсон ч юм шиг , баярхаад байгаа ч юм шиг гараад л явцгаана.. Юун хариулт 5 10 20 төгрөг мөнгө биш гээд л ... үнэндээ өнөөх өрөвдөлтэй хар хувцастай хог түүдэг хүмүүс чинь олсон ганц лаазаа 10 20 төгрөгөөр л өгч мөнгөө цуглуулан идэх юмны хэлтэрхий олж авдаг шүү дээ. Зүгээр нэг дэлгүүрийн орлого болгож байснаас ийм хүмүүст нь ядаж өгчихдөг баймаар ч юмуу... эсвэл ийм мөнгийг нь тэр дэлгүүр нь цуглуулаад тэдэнд хэрэгтэй зүйл болгодог ч юмуу... мөнгөний үнэ цэнэ унаад юмны үнэ нэмэгдээд байгаа л гэх тийм үед хөөрхийс нарт хэрэг болж л таараа даа...