Наран мишээж надруу та инээмсэглэсэн энэ өдрийн мэндийг хүргэе
Амьдрал ок л биз дээ.
Хэд хоногийн өмнө өөрөө өөртөө саад болохгүй ээ гээд нэг шивнэчихсэн юм. Шивнэлт сэтгэлд хүрсэн бололтой ахицтай шүү найзуудаа. одоо амралтаараа төлвөлсөн зүйлээ хийгээд л явж байна. Энэ эрчээрээ явбал нэг .... 90% тай үр дүнд хүрэх нээ гэж...
Нээрээ П3 100,9 гээд фм радио нээгдчихсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна шүү дээ. Монголын радиогийн 3-р суваг гэсэн.Тэр утгаараа ч юм уу их цэвэрхэн барьж байна лээ. Өнөөдөр л мэдлээ хэхэ фм сонсдоггүй хүн ч одоо яая гэхэв. hiFi 98.9-н 4 жилийн ой удахгүй болно гэж байсан. Анх үүсгэн байгуулагдахад нь баярлаж байсан хүний нэг шүү. Аятайхан фм нээгдлээ гэж л баясаж суусан. Өнөөдөржин фм сонслоо. Үнэндээ өөрт байгаа дуунуудаасаа уйдаад л тэр. Миний бодлоор Монголын фмүүд дундаас 98,9 103,6 109,9 л гайгүй юм шиг байх юм. Бусад нь ч сонсох зүйл алгаа. Гайгүй дуу явуулаад зарын цаг, шторкуудаар бөмбөгдөх нь цөөн санагдлаа. Бусад фм-д өөрсдөдөө дүгнэлт хийхгүй бол болох оо байжээ !!! сонсоосой хэхэ Үнэндээ бас шторк хийдэг гарууд ч гэсэндээ хэдэн танил болсон хоолой улиг болсон жүжиглэлт л яваад байх юм. Ингээд ирэхээр би фмтэй болохынсон би дуучин болохынсон би... би ...би ...би... ерөнхийлөгч болохынсон гэээл би хиймээр санагддаг юм шд Хэхэ Мэргэжил бүхэн сайхаан гэж...
* Нээрээ нэг муухай юм шивнэчих үү? Шинээр ч бай хуучин нь ч бай гарч ирж байгаа эмэгтэй дуучид бүгд л хагас нүцгэн зарим нь бүтэн нүцгэлэх шахуу клип хийдэг болжээ . Ямар сайндаа манай ээж "левчиктэй дуучид" гэж нэрлэж байхав. Үүнийг садар самууныг сурталчилсан гэж хэлэхгүй байх л даа. Гэхдээ тв-тэй өдөр тутам найзалдаг багачууд маань тэднээс л болж наснаасаа эрт иймэрхүү зүйлд татагдаж байгаа байх шүү