Шинэ блогийн хаяг:
http://pigletbn.blogspot.com

2008-11-12
Чадна гэвэл чаддаг л байхгүй юу даа


Сайн байцгаануу блогчидоо
     Шөнийн мэндийг хүргэе. Яг одоо гэрт минь юу болж байгааг сонирхуулбал аав минь танил нэгнийхээ эмхэтгэн гаргасан номыг уншин чимээгүй сууж ээж минь гүн нойрондоо дугжирч байна Харин би маргааш өгөх ёстой даалгавараа нухан хэд хэдэн ном ширээгээ дүүртэл өрөөд хэрэгцээтэй зүйлсээ хажуугаар нь чихээд нетээс бас ч үгүй мэдээлэл хайж сууна даа. Нээх сүртэй бичлэг оруулаагүй байгаадаа санаа зовоод хэдий завгүй байгаа ч нэг бичлэг нэмж таны мэлмийд хүргэе гэж бодлоо. Би ч өөрө эрдэмтэн судлаач биш харин оюутан хүн.

     Хамгийн завгүй хүн хамгийн завтай байдаг гэдэг дээ. Тэрэн шиг би одоо бол үнэхээр завгүй хүн гэхдээ завтай гэсэн утга огт байхгүй ээ хэхэ. Яагаад л энэ нэг хүн чинь завгүйгээ гайхаад байгаа юм бол доо гэж та гайхаж байгаа байх л даа. Үнэнээ хэлье миний хичээл 9-с орж би 6-д тарж байна тэгээд үргэлжлүүлээд ангиараа орох урлагийн бага наадамд бэлтгээд дээр нь ангийн хэдэн анд даа мэндчилгээний бүжиг заагаад л явсаар явсаар би 11 цагт гэртээ ирж байна даа. Одоо бол би яг цай унд уучихаад маргааш өгөх даалгавараа хийж сууна. Дээр нь энэ хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцоно гэж одоогоор төлөвлөж сууна. Мэдээж илтгэлийн хүлээж авах хугацаа 23 гэж байгаа. Хэхэ нодлин жил бас л ингэж дөхүүлж байгаад л орж байсан юм даг Гэхдээ гайгүй амжилттай шүү.
     Энэ жилийн хувьд ингэж цагийг нь тулгасан нь миний хойшлуулж сэдэв сонгож чадахгүй байснаас л болсон хэрэг. Гэхдээ амжуулна  л гэж бодож байна. Би анх урлагийн бага наадамд оролцоно гэхэд их дургүйцсэн л дээ амжихгүй гээд л үнэндээ бол одоо амжуулж л байна. Хийж бүтээж чадахгүй гэж бодсон болгоноо одоо бүтээе болгоё гээд л гүйж байна. Үнэндээ бол ядарч байнаа, тааваараа идэж таргалж хийсэн болж хивж явсан хүн арга ч үгүй биз дээ. Ер нь бол шахах тусам хамгийн их бүтээлч болоод байдаг гэж би боддог шүү. Би гэлтгүй бүгд л тийм байх. Тэгээд ч одоо ч гэсэн надад тэдгээр ажлын хажуугаар олныг бүтээх боломж байгаа ч юм билүү ер нь бол бий л дээ гэхдээ шалтаг мундахгүй ээ жишээ нь
- өглөө эрт босж даалгавараа хийх  / би их унтамхай нойрондоо их харам /
-орой сүүлд унтаж хэрэгцээтэй материалыг цуглуулан бичих  / хэрэгцээгүйгээр блог хэсээд давхичидаг юм /
-завсарлагаанаар удирдах багштайгаа улзах / завсарлаганаар идэх юм эргүүлнээ /
-автобусанд явж байхдаа шинэ санааг эрж хайх / МП3 сонсоод  л толгой дохиостой шүү дээ/
Юутай ч цагийг үр бүтээлтэй ашиглах санаа бол ер нь сайн гарах бололтой гол нь биелүүлж хэрэгжүүлэх, тэгэхгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй бас зогсохгүй.
БИ ЧАДНА. үүнийгээ ч мэдэж байна нэг л эхэлчихвэл би дуусгаж л орхидог хүн. хэхэ

Тэгэхээр чадна л гэсэн бол чаддаг л байхгүй юу даа тээ



Бичсэн: piglet | цаг: 00:09 | Миний өдрүүд
Холбоос | email -ээр явуулах | Энэ бичлэгийг нийт 233 удаа уншсан. Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


hehe
оо энэ үед ч үнэхээр хялааж унахаар байсан гэхдээ хүн хүссэн зүйлдээ хүрэхийг хүсвэл үнэхээр хамаг чадлаа дайчилж чаддаг л юм билээ. БИ их турсан шүү хэхэ хамаг баридаг хувцас тааараад л аятайхан ч юм шиг энэ төрсөн зовлогоо жаал зовоож байя гэж бодож байгаа winking
Бичсэн: piglet цаг: 22:26, 2008-11-27 | Холбоос | |


Робокоп гёорл юмуу даа. Ямар аймар юм бэ. Би бол ингэж явбал хялайгаад уначих юм байна tongue
Бичсэн: xvv цаг: 21:56, 2008-11-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax